Амьд уулс
Өнөө цагийн залуусын жишгээр, хэнээс ч дутахгүй сайхан амьдрана гэсэн бодолтой хоёр найз, уул уурхайн бизнест хөл тавьж, байгаа бүхнээ дэнчин тавина. Ингэснээр тэдэнд тэрхүү ажлаас нь чухал зүйл гэж огт үгүй болно. Гэвч санасан хэрэг бүхэн нь тийм амар бүтэхгүй. Энэ орчлон доор хүмүүн заяатны таниж, нээж чадаагүй ямар их зүйлс байдгийг хоёр залуу биеэрээ мэдрэх болно. Уул ус, ургамал мод бүхэн амьд гэдгийг, бидэнтэй зэрэгцээд өөр амьдрал оршдог гэдгийг Баганаа, Золбоо гэх залуус ойлгох эцэстээ ойлгодог. Тэдэнд тохиолдох адал явдал, айдас сургамж бүхнийг энэхүү зохиолоос таалан сонордоорой.
Зохиолч: Н.Эрдэнэбат
Өгүүлэгч: Б.Очир
Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна